Нийт хандалт 1186102
Мэдээний төрлүүд
Санал асуулга     Бусад

Та хэр их ном уншдаг вэ? ~ [ Нийт санал: 488 ]

Номын түүвэр
Оюуны төв захаар орж үзээрэй
Уншсан тоо: 1197 2010-04-08


Ангилал: Бусад мэдээ

Номын нэгдсэн вэб хуудас болох www.taniinom.mn Монголд анх удаа нээгдлээ. Манай улсад хэвлэгдэж буй бүх номын мэдээллийг хуримтлуулсан бааз болж, интернэт дэх номын чөлөөт зах зээл байх эрхэм зорилготой уг вэб сайтын талаар уншигчиддаа хүргэе. www.taniinom.mn вэб сайтын зөвлөх, доктор, профессор, Монголын ирээдүй судлалын академийн тэргүүн Ц.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Орон зайн хязгааргүйгээр хүссэн номоо алган дээрээ тавиад харах боломжийг www.taniinom.mn вэб сайт олгож байгаа нь Монголдоо анхдагч нь боллоо. Та энэ онлайн номын ертөнцийн нэгдсэн сангийн тухай  манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Орчин цаг бол онлайн сүлжээний эрин. Энэ бол шинжлэх ухаан технологийн хөгжлийн цоо шинэ хувьсгал. Цахим сүлжээ бий болсноор орон зайн ойлголт нэг цэг дээр бөөгнөрч, цаг хугацаа нэг хором дээр нягтарч байгаа юм.  Орон зайн зардлыг хэмнэж, цаг хугацааг ч товчилно гэсэн үг. Ийм нөхцлийг ашиглаж чадсан хувь хүн бизнес, улс орон урагшаа хурдална. Чингэс хааны үед мэдээлэл дамжуулах хамгийн их хурд нь морины давхилт байж.  Тухайн үед Чингэс хаан хамгийн хурдан мэдээлэл дамжуулдаг байснаараа амжилт олсон юм. Одоо бол мэдээлэл дамжуулах хурд мориныхтой зүйрлэхийн аргагүй түргэн  болов.  Бид үүнийг ашиглаж чадвал урагшаа цойлно. Чадахгүй бол арагшаа ухарна гэж хэлмээр байна.

 Тэгэхээр www.taniinom.mn сайт бол номонд хайртай, оюуны хөрөнгө оруулалтыг дээдэлдэг хүмүүсийн хэрэгцээг мэдэрч, цагаа олж гарч ирсэн гэж бодно.Би  гэхэд эдүгээ  дэлхий дээр гарч байгаа номын  тухай мэдээллийг amazon.com  сүлжээнээс авдаг. Энэ сүлжээнд тавигдсан ном болгоныг орон зайн хязгааргүй, цаг  алдалгүй үзээд өөрт хэрэгтэйгээ захиалчихаж байгаа юм. Захилсан ном 7-14 хоногийн дотор миниий ширээн дээр хэвтэж байдаг. Би ямарч илүү хөдөлгөөн хийх шаардлагагүй байгаа биз дээ. Дэлхий дээр ийм зүйл нэвтрээд, үүнийг бид  ашиглаад удаж байна. Тэгвэл энэ нөхцөл боломжийг бүрдүүлсэн нэгдсэн вэб сайт Монголд яагаад байж болохгүй гэж. Үүнийг манай залуучууд гярхай ажиглаж сүлжээ байгуулсан нь олзуурхууштай. Монголын бүх ном энэ сүлжээгээр дамиж биз.

www.taniinom.mn вэб  сайтыг оюун ухааны шинэ  төв зах гэж хэлж болохоор. Гэхдээ барааны зах руу хүмүүс өөрсдөө очиж, бараагаа үзээд сонголтоо хийгээд буцаад гэр рүүгээ харьдаг. Ирэх, очихын зардал ч бас гарна шүү дээ. Хар зах дээр очсон хойноо аль бараа хаана байгааг мэдэхгүй. Үүнд нэлээд хугацаа зарцуулна. Харин энэхүү оюун ухааны шинэ зах бол бүхнийг сонгох боломжтой. Ямар ч байсан энэ вэб сайтад бүх дэлгүүрээр худалдаж, борлуулах гэж байгаа болон хуучирсан гэх зэрэг бүх номын мэдээлэл бий. Тэр болгоныг захиалаад худалдан авах боломжтой. Наад зах нь тэр дэлгүүрт тийм ном байна гэдгийг хайж явахгүйгээр мэдэх ач холбогдолтой.

-www.taniinom.mn вэб хуудсын бүтцэд ямар ямар үйлчилгээ багтсан бэ?

-Энэ вэб хуудас хэрэглэгчдийн цаг хугацааг хэмнэхээс гадна уншигч, номын зохиогч нарыг нүүр учруулах гүүр нь болох юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх  аж ахуйн нэгж, салбар,дэлгүүрүүд, хувь хүмүүс өөрийн ном, сэтгүүлийн талаарх мэдээллийг таниулж, шинэ ном, өөрт буй номын зохиогч, ном хэвлэлийн үйл ажиллагааны хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг өгнө. Мөн нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэлийн үйлдвэр, номын дэлгүүрүүдийн хаяг байршил бий. Ховор ном солилцох, тэдгээрийг хайж олохоос гадна ном унших булантай, худалдаа, захиалга гээд олон төрлийн үйлчилгээ багтсан.   

-Уг вэб сайт руу ороод цахим хувилбараар хүссэн номоо үзэх боломж бий юу?

-Ер нь вэб хуудсанд шинээр хэвлэлтэд гарсан номын тухай бүрэн танилцуулга байх юм. Зохиогч, номын нэр, зураг, товч тайлбар, гарчиг, хэдэн ширхэг хэвлэгдсэн, зарим бүлэг нь хүртэл байна. Эсвэл тухайн ном цахим хувилбараараа ч байж болно. Энэ бүгдийг зохиогчийн хүсэлтээр, тодорхой гэрээ байгуулсны үндсэн дээр тавих юм л даа. Үүнтэй холбоотойгоор номоо танилцуулж буй  байгаа хүн тодорхой хэмжээний төлбөр төлж таарна. Гэхдээ тэр нь маш бага.

Хэрэглэгчид www.taniinom.mn сайт руу ороод хүссэн номоо захиалж, худалдан авах боломжтой. Цахим хэлбэрээр тавьчихвал шууд тэр дор нь авч ч болно. Энэ сүлжээг ашиглаж номноос гадна оюуны төрөл бүрийн бүтээлийг нэвтрүүлэх хэрэгтэй. Номын ертөнцийнхөн хамтраад ном бүтээх боломж бий. Номын том дэлгүүрүүд энэ сүлжээтэй нягт хамтран ажиллавал орлого эрс нэмэгдэх нигууртай. Номын  дэлгүүрүүдийн хувьд зар сурталчилгааны том боломж үүснэ. Номын хүмүүс чинь номоо л хайна, Номын вэб сайтуудаар аялж мэдээлэл цуглуулдаг. Номын хүмүүс буюу оюуныг эрхэмлэгчид  хаана ямар оюуны бус үйлчилгээ,бараа бүтээгдэхүүн борлуулж байгааг тэр бүр сонирхдоггүй гэмтэй. Албан байгууллагууд рекламаа энэхүү  вэб хуудаст тавиулбал бидэн шиг хүмүүст, номын нэгдсэн сүлжээнд нэвтэрсэн хүн болгонд хүргэх боломжтой.Оюунлиг хүмүүс чинь мөнгөтэй нь мөнгөтэй, гагцхүү завгүй л дээ.  

-Хөдөөнийхөн болон гадаадад байгаа монгол оюутнуудад  туслах, чухал мэдээллийн сан нь www.taniinom.mn болох нь ээ?

-Тэгэлгүй яахав. Дэлхийн бөмбөрцөгийн хэдэн талд ажиллаж, сурч, амьдардаг ч нэг өрөөнд сууж байгаа юм шиг л байна. Ялангуяа номоор их цангаж буй гадаадад байгаа монголчуудад нэн хэрэгтэй сайт болж чадна. Хөдөөнийхөнд ч ялгаагүй. Интернэт хаана байна, тэнд өөрийн гэсэн номын сантай болчихож байгаа юм.

-Цахим  хуудас бол багтаамжийн хувьд хязгааргүй. Нээлтээ хийгээд удаагүй байгаа www.taniinom.mn сайтад одоогоор хичнээн ном байршуулаад байна вэ?

-Одоогоор мянган ном байршуулсан. Энэ бол юу ч биш шүү дээ. Нэг төрлийн мянган ном байрлуулна гэж байхгүй нь тодорхой. Сэдэв сэдвээрээ ангилалтай.  

Ц.Дэмбэрэл гээд зохиогчийн нэрийг оруулахад миний номууд гараад ирэх жишээтэй. Яваандаа номын сан гэдэг ойлголт ийшээ  шилжинэ. Маш сонирхолтой, маш их цаг хэмнэнэ. Ингэснээр номын сан, номын дэлгүүрүүдтэй өрсөлдөж, үгүйсгэж байгаа хэрэг биш. Тэдэнтэй хамтран ажиллах шинэ сайхан боломж үүсэж байгаа юм.

-Гадаад хэл дээрх ном байгаа юу?

-Цаашид өргөжөөд ирэхээрээ гадаад хэл дээрх номуудыг байршуулна. Оюунлаг хүмүүсийн зах зээл болно. Уг сайтаар ном зохиодог хүмүүс оюуны зах зээлд холбогдож, улам өргөн хүрээнд ашиглах боломжтой. Amazon.com дээр байрлуулсан шинэ номыг борлуулатаар нь дүгнэж таван хошуу тавьдаг. Эндээс номын хэрэгцээ ямар байгааг зохиогч нь түвэггүйхэн мэдчихэж байгаа юм. Бас уншсан номоо вэб хуудсанд тавьж, өөр номоор сольж хэн хэндээ ашигтай худалдаа хийдэг. Үүнтэй адил оюун ухааны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн очдог, уулздаг оюуны том зах монголд бий боллоо.

-Ховор ном бас байршуулна гэсэн байх аа?

-Ховор ном гэдэг номын дэлгүүрт тэр бүр байхгүй шүү дээ. Монголд гуравхан хүн уншсан ном гэхэд миний ширээн дээр бий. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, ШУА-ийн ерөнхийлөгч асан академич  Б.Чадраа  хоёр л уншсан,  маш гүнзгий мэдээлэлтэй ном л доо. Тэр номыг би цааш нь олон хүнд уншуулмаар байдаг. Гэхдээ тэр номыг ашиглаж чаддаг, үр өгөөжийг нь мэдэрдэг, үг нь нийгэмд нөлөөлдөг тийм  хүнд л  уншуулах ёстой. Надтай адил ховор номтой хүн байвал www.taniinom.mn вэб хуудаст байрлуулж болно.  

-Ертөнцийг харах цонх бол ном гэдэг. Харин www.taniinom.mn бүх номыг харах цонх гэсэн вэб сайтын уриа анхаарал татлаа?

-Ер нь орчлонгийн юмыг олж харахад хөл, бас нүд  хүрэхгүй юм билээ. Хөл богино, нүд сохор. Нүдний харц, оюуны харц  гэж ялгаатай. Би бол талын монгол хүн. Дорнодынхоо талыг сайн мэднэ. Олон арван хоногоор аялж байлаа.Талыг  би мэдмээр л юм.  Гэтэл хээр тал гэдгийг мэддэггүй л байсан байгаа юм даа. . А.П.Чеховын "Хээр тал" гэдэг өгүүллэгийг уншаад, хээр тал гэж ямар байдгийг мэдэрсэн.  Үүн шиг ертөнций нарийн юмыг номоор л хардаг. Өдгөө тэр номыг www.taniinom.mn сайтаас харах цаг ирлээ.

-Уг вэб хуудаснаас хүссэн номоо захиалбал яаж хүргэх вэ?

-Захиалгаа өгвөл Улаанбаатар хотод өөрийн хүргэлтээр, Харин хөдөө орон нутагт "Монгол шуудан" компанийн тээврээр, Гадаадад аль боломжит шуудангийн үйлчилгээгээр хүргэнэ гэж төсөөлж байна. Гэхдээ найдвартай ажиллагааны горимоо бүрдүүлэх ёстой. Одоогоор тухайн ном  хаана байгааг мэдчихээд  нийслэлийн номын том дэлгүүрүүдээс очоод авчихаж болно. Энэ чинь нэг дэвшил. Яваандаа дэлгүүрүүдтэй хамтрах учиртай. Бид өрсөлдөх бус хамтрах ёстой. Хэн юу г хамгийн сайн чаднав, түүгээрээ  төрөлжиж, түүгээрээ бусадтайгаа хамтрах учиртай. Бүхнийг нэг дэлгүүр, нэг номын сан амжуулна гэвэл боломжгүй, гадаадаад л лав  тийм юм билээ..   

-Хаана яаж хандах вэ?

-Номын зохиогч, ном эрхлэн гаргагчдыг бидний ажилтай танилцаж, хамтран ажиллахыг урьж байна. Хамтдаа оюуны хөрөнгө оруулалт хийж, хамтдаа хөгжье. www.taniinom.mn вэб хуудастай хамтран ажиллах хүсэлтэй хувь хүн, албан байгууллага 9800-6009 дугаарын утсаар холбогдож, taniinom@yahoo.com хаягаар санал хүсэлтээ ирүүлэх боломжтой.

Өдрийн сонин 2010он 02 сарын 08ны дугаар



« Өмнөх мэдээ Дараагийн мэдээ »
Насан туршийн амьдралын төлөвлөгөө Би эмэгтэй хүнд дуртай
Шинэ ном
Номын төрлүүд
Хувь хүний хөгжил
Бизнес, маркетинг, менежмент
Ня-бо, Санхүү
Шинжлэх ухаан, танин мэдэхүй
Анагаах ухаан
Эрүүл мэнд, гоо сайхан
Хайр дурлал
Хоол хүнс, жор технологи
Зочид буудал, зоогийн газар
Цуврал фото альбом
Эдийн засаг, Зах зээл
Нийгэм, Улс төр
Хууль эрх зүй, ёс зүй
Байгаль, Газар зүй, Геологи
Барилга, Архитектор
Гүн ухаан, Философи
Сэтгэл судлал, Харилцах урлаг
Зурхай, Шашин
Бясалгал, Иог
Түүх
Сурах бичиг, гарын авлага
IQ оюуны чадвар
Математик, Геометр
Физик, Хими
Компьютер, Интернэт, Техник
Толь бичиг
Гадаад хэлний сурах бичиг
Уран зохиол, роман, тууж...
Дэлхийн сонгодог зохиол
Яруу найраг, Дуу, Шүлэг
Дурдатгал, Тэмдэглэл
Домог, хууч яриа
Хошин шог
Хүүхдийн ном
Үлгэр
Оньсого, Зүйр цэцэн үгс...
Комикс цуврал
Ёс заншил
Аялал жуучлал
Спорт
Календарь, ил захидал
CD, DVD, аудио, e-book
Сэтгүүл
Бусад
Жижиг дунд үйлдвэрлэл
ХАА, жимс ногоо
Харилцагч банкнууд
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдана. © 2009-2010 www.TANiiNOM.mn
Эхлэл хуудас болгох